-
СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
” Веб дизайн хөгжүүлэлтийн бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа ” “Ай Дэйм ХХК” нь ” Веб... -
Бид дэлхийн зах зээлд өрсөлдөнө
АйДэйм ХХК нь “UnionTheme” “Themewaves” нэрээр дэлхийн хамгийн том, хамгийн өндөр шалгууртай веб дизайны онлайн... -
Themeforest, Envato market гэж юу...
Envato нь 200 гаруй улс орнуудын дизайнер, хөгжүүлэгч, гэрэл зурагчин, видео найруулагч гэх зэрэг 6.000.000... -
“Вэб сайтжуулах аян”-ы тухай дэлгэрэнгүй...
Манай “АйДэйм” ХХК нь “UnionTheme” нэрээр дэлхийн хамгийн өндөр шалгуур бүхий вэб дизайны онлайн худалдааны... -
Вэб сайтын талаар товч мэдээлэл
Вэб сайт болон түүнтэй холбоотой мэдээлэлүүдийг товч, тодорхойлон хүргэж байна. -
“WordPress”-ийн талаар товч мэдээлэл
WordPress нь энгийн ажиллагаатай вэб сайт байгуулах, удирдахад хэрэгтэй элементүүдийг багтаасан программ юм. Уг программын... -
Компьютерийн хэрэглээний анхан шатны мэдлэг
Мэдээлэл технологийн эрэн зуун орчин цагт техник технологи болон мэдээллийн технологийн хурдацтай хөгжлөөс хоцролгүй хөл нийлүүлэн... -
Вэб сайт интернет орчинд байршуулахад...
Домэйн нэр гэж юу вэ? Интернет орчинд холбогдсон компьютерууд нь IP гэж нэрлэгдэх давтагдашгүй тоон... -
Бизнестээ вэбсайт ашиглахын давуу талууд
Техник технологийн хурдацтай хөгжил нь бизнесийн илүү шинэ боломжуудыг нээсээр байна. Үүний нэг жишээ бол... -
Вэб сайтаа халдлагаас хамгаалах аргууд
Хакерууд хамгаалалт муутай вэб сайтыг ангуучилж байдаг. Энэ нь таны вэб сайтад халдаж мэдээлэл авахдаа...
СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
“ Веб дизайн хөгжүүлэлтийн бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа ”
“Ай Дэйм ХХК” нь “ Веб дизайн хөгжүүлэлтийн бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа”-г хийхтэй холбогдуулан мэргэжлийн судалгааны байгууллагыг сонгон шалгаруулж, хамтран ажиллана.
Зорилго:
Айдэйм ХХК-ийн ирээдүйд хөгжүүлэх веб дизайны төрлүүд, зах зээлийн боломжууд, зорилтот зах зээлийг тодорхойлоход чиглэгдэнэ.
Судалгааг гүйцэтгэх байгууллага нь дараах чиглэлд судалгааг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
- Веб дизайн хөгжүүлэлтийн бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа
- Хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчид хүртээмжтэй веб дизайн, агуулгын онцлогийн судалгаа
- Веб дизайн хөгжүүлэлтийн бүтээгдэхүүний хэлний сонголт болон кодчилолын ач холбогдолын шинжилгээ
- Веб дизайн хөгжүүлэлтийн зах зээлийн өрсөлдөөний шинжилгээ
Хугацаа:
50 хоног
Тавигдах шаардлага:
– Хуулийн этгээд байх (судалгааны байгууллага, хүрээлэн, их сургууль,ТББ гэх мэт);
– Туршлагатай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх;
Сонирхсон байгууллагууд үнийн саналыг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дотор
info@itheme.mn хаягаар ирүүлнэ үү.
“АЙ ДЭЙМ” ХХК
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Мэдээлэл Технологийн Үндэсний Паркийн 103 тоотод
Холбогдох утас: 99106605
Майл хаяг: info@itheme.mn
Зөвхөн шалгарсан судалгааны байгууллагатай холбогдоно.
Бид дэлхийн зах зээлд өрсөлдөнө
АйДэйм ХХК нь “UnionTheme” “Themewaves” нэрээр дэлхийн хамгийн том, хамгийн өндөр шалгууртай веб дизайны онлайн зах болох THEMEFOREST.NET-д өөрсдийн веб дизайнаа хөгжүүлэн олон улсад экспортолж байна. Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо болон Сангийн яамны дэргэдэх экспортыг дэмжих төслийнхөн хамтран Мэдээлэл технологийн үндэсний паркад дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий вэб бүтээх сургалтыг 15 хоногийн турш зохион байгуулахаар болсон байна. Энэхүү сургалтад таван компанийн нийт 10 залуучууд оролцож байна. Тухайн сургалтыг зохион байгуулж буй залуучууд нь олон улсын дэймийн зах зээлд олон жил ажилсан туршлагатай залуучууд байгаа юм. Эдгээр залуус өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээлд 500 мянган долларын борлуулалт хийсэн байдаг. Монгол хүний хийсэн програм тун удахгүй дэлхийн зах зээл дээр маш олон төрлөөр зарагддаг экспортын шинэ гарцыг нээнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн албаны хүн онцолж байв. Энэ удаагийн сургалт нь олон улсын технологи, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдээлэл технологийн үйлчилгээ хөгжүүлэх ур чадвар эзэмшүүлэх, энэ салбарын үйлчилгээг экспортлоход дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН БИЗНЕС ХӨГЖЛИЙН ШИНЖЭЭЧ О.БАТХИШИГ:
-Манай төсөл сангийн яам болон дэлхийн банк хамтарч хэрэгжүүлдэг экспортыг дэмжих төсөл юм. Монгол улсын уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэр бүтээгдэхүүнээ экспортод гаргахад нь тэдний чадварыг бэхжүүлж, санхүүгийн дэмжлэг олгодог. Нэг аж ахуйн нэгж 100 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг авах боломжтой байгаа. Одоогийн байдлаар манай төсөлд 160 гаруй аж ахуйн нэгж сонирхлоо илэрхийлсэн байна. Тэдгээрээс 50 гаруй аж ахуйн нэгж 175 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг манайхаас авчихсан байгаа. Энэ төсөл манай өөр бүлэг буюу сургалт судалгааны хүрээнд хийгдэж байгаа. Сургалт судалгааны бүрэлдэхүүн хэсэг гэдэг нь хувийн аж ахуйн нэгжүүд хүсэлт гаргаад ямар сургалт авах хүсэлт байна тэрэнд нь зориулж санхүүжилт олгодог юм. Өнөөдрийн сургалтыг манай төслөөс бүрэн санхүүжүүлсэн байгаа.
Эх сурвалж: news.mn
Themeforest, Envato market гэж юу вэ?
Envato нь 200 гаруй улс орнуудын дизайнер, хөгжүүлэгч, гэрэл зурагчин, видео найруулагч гэх зэрэг 6.000.000 гаруй хамтран ажилладаг мэргэжилтнүүдийн 8.000.000 орчим дижитал бүтээгдэхүүнүүдийг төвлөрүүлэн зардаг онлайн дэлгүүр юм. Envato нь хэд хэдэн салдбаруудад хуваагддаг бөгөөд салбар бүр өөр өөр бүтээгдэхүүнийг зах зээлд нийдүүлдэг. Салбар бүрийг ангилан авч үзвэл:
- Themeforest
- Codecanyon
- Videohive
- Audiojungle
- Graphicriver
- Photodune
- 3 docean гэсэн платформуудтай байдаг.
1: Themeforest-ийн тухай
Envato онлайн дэлгүүрийн нэгээхэн хэсэг ба вэб дизайнер болон хөгжүүлэгчдийн хамтын томоохон зах зээлийн талбар юм. Энэ зах зээлд вэб сайтын загваруудийг олон төрлөөр хийж байршуулдаг бөгөөд та Themeforest-оор зочилж байгаа бол зах зээлд борлуулагдаж буй бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгчийн талаарх мэдээллийг харах боломжтойгоос гадна хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн болон шилдэг бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг харж, сонирхох, худалдан авах боломжтой байдаг.
Хэрвээ та энэ зах зээлд өөрийн бүтээгдэхүүнүүдийг байршуулахыг хүсвэл бүтээгдэхүүнд тогтоосон шалгууруудыг хангасан, чанартай тохиолдолд таны загварыг байршуулах эрхийг өгч, эцэст нь та тухайн загвартаа үнэ тогтоодог. Таны тогтоосон үнээс Envato шимтгэл авах зарчмаар ажилладаг.
Бүтээгдэхүүнийг нэр төрлөөр нь олон янзаар хайх боломжтой.
- Нэр төрлөөр хувааж харах
- Түлхүүр үгээр хайж олох
- Олонд танигдсан, шилдэгүүдийг харах
- Цуглуулга, коллекц хэлбэрээр харах
- Санал болгож буй бүтээгдэхүүнүүд
- Шилдэг бүтээгчийн бүтээлүүдийг харах гэх зэргээр ангилан харах боломжтой.
2: Codecanyon
IOS, Android, Bootstrap, Javascript, PHP, HTML5, WordPress зэрэг үйлдлийн системд зориулагдсан PLUGIN, Script, кодууд зэргийг худалдаалдаг.
3 : Videohive
Видео бүтээгчдийн заавал мэдэж байх онлайн зах бөгөөд мэргэжлийн, өндөр зэрэглэлийн 500.000 шахуу видео болон бэлэн загварууд байршдаг.
4: Audiojungle
Үүнд дуу хөгжим болоод киноны дуугаралтын эффект, трэйлер, тоглоом, зар сурталчилгаа зэрэг байршдаг.
5: Graphicriver
Энэ салбарт Графикууд, Вэб элементүүд, инфографик болон фонт лого зэрэг байдаг. Нийт 600.000 гаруй бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийх боломжтой.
6: Photodune
Нэр төрлөөр хуваасан мэргэжлийн гэрэл зургууд болон фото зургуудыг худалдан авах боломжтой.
7: 3D ocean
3D загварууд, байгууламжууд, тоглоомын нэмэлтүүд болон анимейшинуудыг энэ зах зээлээс олох боломжтой.
“Вэб сайтжуулах аян”-ы тухай дэлгэрэнгүй мэдээлэл
Манай “АйДэйм” ХХК нь “UnionTheme” нэрээр дэлхийн хамгийн өндөр шалгуур бүхий вэб дизайны онлайн худалдааны THEMEFOREST.NET -ын шаардлага, шалгуурыг хангасан цогц вэбийг хөгжүүлж, олон улсад экспортлодог. Үүнээс гадна дотоодын вэб сайтуудыг дэлхий жишигт нийцсэн кодчлол болон вэб загварын дагуу чанартай хийж, зах зээлд нийлүүлсээр байна.
Бидний сүүлд хийсэн ажлуудыг энд дарж сонирхоно уу. http://www.itheme.mn/product/
Зорилго: “Вэб сайтжуулах аян” нь вэб сайттай болох хүсэл сонирхолтой албан байгууллагууд болоод хувь хүмүүст зориулан 2017 оны турш сар бүр өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хямдрал, хөнгөлөлт үзүүлэх юм.
Та энэ боломжийг ашиглаад олон улсын стандартад нийцсэн, чанартай вэб сайтыг зах зээлийн үнээс хямд эсвэл давхар урамшуулалуудын хамт хийлгэх боломжтой юм.
“ВЭБ САЙТЖУУЛАХ АЯН”- д нэгдэхийг хүсвэл доорхи линк дээр дарна уу.
https://www.facebook.com/ITheme-Web-Development-1515831075373163/
НЭГДҮГЭЭР САРЫН БЭЛЭГ
Та доорхи зураг дээр LIKE дарж, SHARE хийж, COMMENT бичсэнээр өөрийн хүссэн вэб сайтаа 10% хөнгөлөлтэй хийлгээрэй.
Вэб сайтын талаар товч мэдээлэл
Вэб сайт болон түүнтэй холбоотой мэдээлэлүүдийг товч, тодорхойлон хүргэж байна.
“WordPress”-ийн талаар товч мэдээлэл
WordPress нь энгийн ажиллагаатай вэб сайт байгуулах, удирдахад хэрэгтэй элементүүдийг багтаасан программ юм. Уг программын хамтаар бусад плагин программ, виджедүүтийг нэмэн суулган, энгийн веб сайтыг нарийн ажиллагаатай томоохон веб болгон хөгжүүлдэг.
Веб сайт хийх төлөвлөгөөний дагуу программ хангамжийн дизайн, веб дизайн, агуулга удирдах систем, өгөгдлийн сангийн бүтэц ба зохион байгуулалтыг гаргана. Веб сайтын дизайныг хэрэглэгчдэд ойлгомжтой, ашиглахад хялбар байдлаар төлөвлөдөг. WordPress программыг өөрийн зорилгодоо нийцүүлэн веб сайтыг сонгож ажиллуулах боломжтойгоороо давуу талтай юм.
Үүнд:
- Сэтгүүл(нийтлэл)хэлбэрийн веб сайт
- Цахим арилжааны веб сайт
- Статик төрлийн веб сайт
- Нийгмийн сүлжээний веб сайт
- Блог гэх мэт вэб сайтуудыг хийхэд илүү амар, ойлгомжтой байх юм.
Админ болон WordPress веб сайт:
WordPress программыг суулгаснаар Админ сайт, WordPress сайт гэсэн хоёр өөр веб сайт дээр ажиллах болно.Wordpress программтай ажиллах орчин нь 2 төрөл байдаг. Үүнд:
- Админ веб сайт(back end)-Админ сайт дээр веб сайтын админ,зохиолч болон бусад бүртгүүлсэн хэрэглэгчид ажиллах боломжтой. Хэрэглэгч бүр өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгээ ашиглан админ веб сайт руу нэвтрэн орно.Админ веб сайт руу орж энэ вебийн бүтэц, дизайныг өөрчлөн өөрсдийн брэнд сайт болгон сайжруулах боломжтой болно.
- WordPress веб сайт(front end) – Хэрэглэгчдэд зориулсан веб сайт. WordPress веб сайтад хэрэглэгч зөвхөн энэ сайт руу хандаж, мэдээллийг хүлээн авах, унших боломжтой байх болно.
Компьютерийн хэрэглээний анхан шатны мэдлэг
Мэдээлэл технологийн эрэн зуун орчин цагт техник технологи болон мэдээллийн технологийн хурдацтай хөгжлөөс хоцролгүй хөл нийлүүлэн алхах нь та бидэнд маш олон боломжуудыг олгож байна. Бидний өдөр тутмын амьдрал гар утас, компьютер, интернет ашиглахгүйгээр өнгөрөөх нь ховор болсоор байна. Түүгээр барахгүй бүхий л ажил мэргэжлүүдийг хөнгөвчилөх шийдлүүд нь цахим хэлбэрт шилжиж байна. Тиймээс зайлшгүй хэрэгцээтэй суурь мэдлэг бол компьютер хэрэглээний мэдлэг юм.
Та компьютерийн анхан шатны мэдлэгтэй байхад л өөрийн хүссэн мэдээллийг интернет орчиноос төвөггүй авахаас гадна хэрэглээний программууд дээр ажиллаж сурах эх үүсвэр нь болно. Та бидны оруулж өгсөн гарын авлагыг татан, комьпютер дээр ажиллах анхан шатны мэдлэгээ олж аваарай.
Компьютерийн хэрэглээний анхан шатны мэдлэгийг олгох гарын авлагаа татан авна уу.
[Download not found]Вэб сайт интернет орчинд байршуулахад шаардлагатай зүйлс
- Домэйн нэр гэж юу вэ?
Интернет орчинд холбогдсон компьютерууд нь IP гэж нэрлэгдэх давтагдашгүй тоон мэдээллийн хаягтай байдаг. Тоон хаяг нь мэдээлэл дамжуулах технологид тохиромжтой хэдий ч хэрэглэгч тогтооход төвөгтэй ба ашиглахад тохиромжгүй юм. Тийм учраас энэ IP хаягийг домэйн нэр гэх энгийн нэр рүү шилжүүлэн интернет орчинд ашигладаг.
Үүнийг илүү хялбараар тайлбарлавал: Интернетэд байрлаж буй вэб сайтуудыг олоход тусладаг интернет хаяг юм. Жишээ нь: Та манай компаний вэб сайтруу зочлохыг хүсвэл вэб хөтөчийнхөө хаягийн хэсэгт www.itheme.mn гэж бичихэд компаний вэб сайтыг нээн харуулах юм.
Домэйн нэрний бүрдэл хэсгүүд
- http:// – Хуудасны төрөл
- www. – Мэдээлэл холбох систем
- Домэйн нэр – Интернет хаягын нэр
- Домэйн нэрний өргөтгөл – домэйн нэрний өргөтгөл
- Файлын нэр – Файлын нэр
Хувь хүн, албан байгууллага сайттай болохын тулд хамгийн түрүүнд өөрийн гэсэн домайн нэртэй болох шаардлагатай ба домэйн нэр нь тухайн байгууллагын үйлчилгээний болон хувь хүний үндсэн чиг үүрэг болоод хүсэл сонирхолд нийцсэн үг хэллэг ашиглан, домэйн нэрний өргөтгөл хэсэгтэй заасан байх хэрэгтэй. Домэйн нэрний өргөтгөл нь тухайн домэйн нэрний зорилгыг тодорхойлон заадаг. Өргөтгөл нь товчилсог үг байх ба эпгээр нь өөртөө маш их мэдээлэл, давхар утга санааг агуулж, илэрхийлж байдаг.
Домэйн нэрний өргөтгөлүүд
- .com – commercial / нийтийн зар сурталчилгааны, арилжаа худалдааны зориулалттай өргөтгөл
- .net – Network /Нийтийг хамарсан сүлжээ, олон нийтийн харилцаа холбоо, интернет, компьютерийн зориулалттай өргөтгөл/
- .org – Organization /Төрийн бус байгууллагууд, холбоод, нийгэмлэгүүдэд зориулсан өргөтгөл/
- .edu – Education /Боловсролын чиглэлийн байгууллагууд, их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүдэд зориулсан өргөтөгөл/
- .gov – Government /Засгийн газар, төрийн байгуулагуудад зориулсан өргөтгөл /
- .info – Information /Мэдээллийн чанартай байгууллагууд, хэвлэл, сэтгүүл, студын зориулалттай өргөтгөл/
- .int – International /Олон улсын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд, тив дамжсан корпорациудад зориулсан өргөтөгөл /
- .me – Me /Хувийн, гэр бүлийн сайтууд болон блогууд, бүтээлийн үзүүлэн зэрэгт зориулсан өргөтгөл/
- .mobiе – Mobil /Гар утас, зөөврийн төхөөрөмжид зориулсан өргөтгөл/
- .name – Name /хувь хүмүүсийн нэр, хоч, нууц нэр гэх мэт нэршилээр хэрэглэгдэх өргөтгөл/
- .tv – TV /Видео, мэдээллийн сайтуудад/
- .jobs – Jobs /Ажиллах хүчин хайж байгаа байгууллагуудад зориулсан өргөтгөл/
- .coop – Coorperation /Хоршоолол, нөхөрлөлд хамтарсан байгууллагууд, хуулийн дагуу бүртгүүлэн хэрэглэдэг өргөтгөл/
- .aero – Агаарын тээврийн холбоод нэгдсэн, хуулийн дагуу агаарын тээврийн зөвшөөрөлтэй байгууллагууд болон хувь компаниуд хэрэглэдэг.
- .museum – Музей болон түүнтэй хамааралтай байгууллагууд болон музейн холбогдох мэргэжилтэй хүмүүст зориулагдсан өргөтөгөл
Үүнээс гадна орон бүр өөрийн гэсэн нэрний өргөтгөлтэй ба Монгол улсын хувьд .mn гэсэн өргөтгөлтэй байдаг.
Домэйн нэр авах бол https://itools.mn
- Вэб сервер гэж юу вэ?
Веб сайт нь ямар нэгэн тусгай серверийн програмуудыг суулгасан байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай байх ба түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочдоо хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг.
DNS (Domain Name System) & NS (name server) – Интернетэд ямар нэг компьютер, төхөөрөмжийг IP хаягаар нь олдог. Серверийг ч мөн адил. Харин нэрийг бичихэд түүний IP хаяг руу холбож өгдөг системийг Домэйн нэрийн систем гэх ба үүнийг Нэрийн серверүүд гэгдэх серверүүд гүйцэтгэдэг. Та домэйн нэрийн үйлчилгээ авсан өөрийн веб сайтад холбохдоо энэхүү нэрийн серверт тохиргоо хийж холбох хэрэгтэй байдаг.
Web hosting – Веб хостинг, Hosting server – Хостинг сервер гэдэг нь вебийг интернетэд байрлуулах веб серверээр хангах үйлчилгээ юм. Та веб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь тодорхой хэмжээний зайн үйлчилгээг аван, веб сайтыг байрлуулж, домэйн нэр холбон тохируулснаар веб сайт нь ажиллаж, бусдад харагдах боломжтой болдог.
Хостинг серверүүд нь дотроо:
- Free (үнэгүй) – Олон үнэгүй хостинг серверүүд байдаг. Зарим нь хүмүүсийн хуудсууд дээр сурталчилгаа харуулдаг бол, зарим нь хязгаарлалт тавиад түүнээс нь хэтэрвэл н эмэлт төлбөр төлөх замаар шийдсэн байдаг. Сул тал нь ихэвчлэн найдваргүй.
- Shared (хуваасан) – Нэг веб сервер дээр олон үйлчлүүлэгчийн веб сайтуудыг байрлуулдаг. Сул тал нь аюулгүй байдал болон хамт байрлаж байгаа веб сайтуудын хэт ачааллаас болж бусад сайтуудын ажиллагаа доголдож болно. Жишээлбэл 2000мб RAM-тай сервер бол тэнд байрлаж буй бүх сайтууд энэ хэмжээг хуваан хэрэглэнэ гэсэн үг. Shared server-т ихэвчлэн маш олон тооны веб сайтуудыг хамт байрлуулдаг. Ойролцоогоор 200-300 веб сайт нэг компьютер дээр байрлах нь элбэг.
- Virtual Private Server (VPS) – Хийсвэр хувийн сервер – Shared серверийн адил нэг компьютер дээр хэд хэдэн сайт байрлах боловч хийсвэрээр тус тусд нь сервер мэт зохицуулдаг бөгөөд сайтууд нь хоорондоо хамааралгүй ажиллана. Жишээлбэл 2000мб RAM-тай серверт 4 VPS серверийг 500мб RAM-тайгаар үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нэг серверийг 4 хүн л эзэмшинэ. Таны хувьд ганцаараа эзэмшиж байгаа учир Dedicated сервертэй ерөнхийдөө төстэй болно.
- Cloud Server – Үүлэн систем буюу олон сервер компьютеруудыг хооронд нь холбон нэг бүхэл супер компьютер мэт ажиллуулдаг ба үүн дээрээ VPS үүсгэн ажиллуулдаг.
- Dedicated Server – Зориулсан сервер. Энэ нь хамгийн үнэтэй бөгөөд маш том, эсвэл олон сайтуудыг байрлуулахад зориулагдсан. Та нэг сервер компьютерийг дан ганцаар эзэмшинэ гэсэн үг юм.
Үүнээс веб сайт байрлуулагч нь өөрийн сайтын ачаалал, мэдээллийн эрсдэлтэй байдал, эдийн засгийн боломждоо тааруулан сонголтоо хийдэг.
Бизнестээ вэбсайт ашиглахын давуу талууд
Техник технологийн хурдацтай хөгжил нь бизнесийн илүү шинэ боломжуудыг нээсээр байна. Үүний нэг жишээ бол вэб сайт юм. Вэб сайт нь дижитал маркетингийн цөм бөгөөд вэб хуудсаараа байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээ гээд бүх мэдээллийг хамгийн бүрэн дүүрэн хэлбэрээр хүргэхээс гадна тухайн хүний болон байгууллагын нүүр царайг илтгэх томоохон хэрэгсэл болоод байна. Өнөө цагт хувь хүмүүс болон албан байгууллагууд бүгд интернет орчинд өөрийн мэдээ мэдээлэлээ оруулах, бизнесээ явуулах, худалдаа хийх гээд олон төрлийн зүйлсийг хийх боломжтой юм.
Та бизнес эрхэлдэг үү? Таньд вэб сайт байгаа юу?
Хүмүүс ихэвчлэн вэб сайтаас мэдээлэл хайх зорилготойгоор ордог. Та бизнесийн ертөнцөд хөл тавьсан л бол хэрэглэгч таны мэдээллээр байнга дутагдаж байдаг. Хэрэглэгчид таны мэдээллийг хангалттай олж авч чадаж байгаа болов уу? Үүнийг шийдэхийн тулд та хэрэглэгчиддээ бүрэн мэдээлэл авахуйц мэдээ, мэдээлэлтэй вэб сайт үүсгэн ажиллуулах хэрэгтэй. Та тэдэнд ямар агуулгатай мэдээлэл хүргэж чадахаас шалтгаалж, вэбсайтын төрөл болон хэмжээ нь өөр өөр байж болох юм.
Вэб сайттай байх нь таньд дараах боломжуудыг олгодог.
1.Хямд зардлаар ихийг хийх боломжтой.
Зар сурталчилгаанд хөрөнгө оруулалт хийх нь зайлшгүй шаардлагатай боловч уламжлалт сурталчилгаа нь зардлын хувьд нилээн өндөр байна. Харин вэб сайттай болсноор та байгууллагынхаа зар сурталчилгааг зардал багатайгаар шийдэх болно. Маш олон төрлийн оффлайн зар сурталчилгаанууд интернэтэд байдаг бөгөөд заримыг нь үнэгүй ашиглах боломжтой байдаг.
2. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг.
Вэб сайттай байх нь таны хэрэглэгчдэд илүү амар, хялбар байдаг. Хүмүүс машинаа асаан танай дэлгүүрт очиж бүтээгдэхүүн хайж байхаар таны вэб сайт руу орж бараа бүтээгдэхүүн үзэхдээ дуртай байдаг. Ингэснээр хэрэглэгч хаана ч байсан тантай холбогдох сэжим үүсч, танаас асуух асуултууд багасч, цаг хугацаа, зардал хэмнэгдэх нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нэгэн хүчин зүйл болох юм.
3.Хэрэглэгчдийн хүрээг тэлэх боломж
Ихэнх бизнесүүд өөрсдийн хэрэглэгчидтэй болсон байдаг боловч тэднээс өөр боломжит худалдан авагч, хэрэглэгчид эргэн тойронд нь байдгийг бодолцоогүй байдаг. Вэб сайт нь хэрэглэгчийн хүрээгээ тэлэхэд тусалдаг бөгөөд дэлхий даяар таны бизнесийг вэб сайтаар түгээж байдаг. Вэб сайттай байна гэдэг нь таны бизнес дэлхий дахинд танигдах боломжийг олгох юм.
4. Хэрэглэгчид хэзээ ч, хаанаас ч хандах боломжтой байдаг.
Вэб сайт нь өдөр ч, шөнө ч, хэн ч, хэзээ ч хаанаас ч хандах боломжтой. Танай вэб сайтаар зочилсон хүн танай дэлгүүрт очиж байгаа мэт байхаар бүтээх нь хэрэглэгчдэд хялбар байдаг. Та бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаархи мэдээллийг өөрийн сайтдаа байршуулахдаа хэрэглэгчдэд харахад хялбар, түүний сонирхолыг татахуйцаар байршуулах нь таньд олон олон давуу талуудыг олгох болно.
5.Мэдээлэлээ хялбар шинэчилж, хянах боломжтой.
Хэрвээ та вэб сайт эзэмшиж л байгаа бол вэбийнхээ үйл ажиллагааг шалгаж, хариу өгч байх ёстой. Таны вэб сайтад хэдэн хүн, хэзээ, хэрхэн зочилсон, хэн хэн зурвас болон мэйл тань руу илгээсэн гэх мэт мэдээллүүдийг байнга хянах хэрэгтэй. Та вэбийнхээ хуудас бүрээр хандалтын мэлээллүүдийг харж, анализ хийх боломжтой. Түүгээр зогсохгүй хүссэн үедээ вэб сайтдаа шинэчлэл өөрчлөлтийг хийж болно.
6. Бусад бизнесүүдтэй холбогдон, харилцаа үүсгэх боломж
Холбоосууд нь интернэт маркетингийн хувьд маш чухал байдаг. Таны вэб сайтыг бусад газрууд өөрийн сайттай холбох тусам танай компанийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл илүү олон хүнд харагдах болно. Таны вэб сайтын агуулга болон холбогдох мэдээллүүд нь бүтээгдэхүүн, үйлчилгээтэйгээ илүү уялдсан байвал олон хүн, байгууллагууд өөрсдийн вэб ба блогтойгоо холбодог. Энэ нь таны вэб сайтыг илүү үнэ цэнэтэй гэж танигдуулдаг.
7. Хэрэглэгчтэй шууд харилцах боломжуудыг олгоно.
Вэб сайттай байх нь таныг хэрэглэгчидтэй тань илүү ойртуулж сайн харилцааг үүсгэдэг. Та бүртгэгдсэн хэрэглэгчиддээ шууд зурвас илгээх, хэрэглэгчид танай бүтээгдэхүүн үйлчилгээний талаар өөрсдийн санал сэтгэгдэлээ үлдээх болон цахим шуудангаар илгээдэг. Энэхүү боломж нь хэрэглэгчидтэйгээ маш сайн харилцааг үүсгэн бүтээж, түүнд өөрийн бизнесийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг зурвас болон цахим шуудангаар шууд хүргэх боломжтой.
8. Таны бизнесийн борлуулалтын хэмжээг нэмэгдүүлнэ.
Олон хэрэглэгчидтэй болж, борлуулалтаа нэмэгдүүлэх нь таны бизнест хэрэгтэй. Үүнийг хийхэд вэб сайт таньд туслах болно. Та вэб сайтыхаа агуулга, сурталчилгаа, шинэчлэлийг тогтмол байнга хийснээр хэрэглэгчдийг вэб сайт руугаа улам олноор нь хөтөлж авчирна. Бүтээгдэхүүн, үйлчилгээтэйгээ хамааралтай олон мэдээ, мэдээлэл бүхий вэб сайттай байснаар таны борлуулалтын боломж илүү нэмэгдэнэ.
9. Найдвартай байдлын баталгаа болж өгдөг.
Вэб сайттай байх нь хэрэглэгчдийн хувьд найдвартай байдлын баталгаа болж өгдөг. Та хэрэглэгчиддээ тэд яагаад танд итгэж болох талаар өөрийн вэб сайтаараа дамжуулан илэрхийлэх боломжтой. Энэ нь таны бүтээгдэхүүн, үйлчилгээнд эерэг хариу үйлдлийг үзүүлэх болно. Түүнчлэн вэбсайт нь хөрөнгө оруулагчдад таны бизнесийн тухай, ирээдүйд тантай юу хийж болох тухай болон таны хэрхэн тогтвортой ажилладаг талаар мэдээллэж байдаг.
10. Урт хугацааны үйлчлүүлэгчтэй болж, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгодог.
Та үйлчлүүлэгч хэрэглэгч 2-ын ялгааг юу гэж боддог вэ? Хэрэглэгч нь тань дээр ирээд ямар нэгэн зүйл худалдаж аваад явчихдаг. Харин үйлчлүүлэгч бол таны байнгын хэрэглэгч, тэд танай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж аваад өдөр тутам тогтмол үйлчлүүлдэг. Та вэб сайттай болсоноор илүү олон үйлчлүүлэгчтэй болж бизнесээ өргөжүүлэх боломжийг нээж чадна.
Вэб сайтаа халдлагаас хамгаалах аргууд
Хакерууд хамгаалалт муутай вэб сайтыг ангуучилж байдаг. Энэ нь таны вэб сайтад халдаж мэдээлэл авахдаа бус таны вэб сайт, вэб сервэр, имэйл серверийг халхавч болгон ашиглах зорилготой байдаг. Тэд таны вэб сайтыг имэйл дамжуулах, спам илгээх, хортой программ хадгалах хэрэгсэл болгодог байна. Та цахим орчинд ажиллаж байгаа бол мэдээллийн аюулгүй байдалдаа онцгой анхаарах хэрэгтэй. Хэрэглэгчдийн цахим орчинд ажиллах хүрээ, байнга зочилдог вэб, гүйцэтгэдэг ажил зэргээс хамаарч өөр өөр төрлийн халдлагуудад өртөх магадлалтай.
Та вэб сайтаа халдлагаас хэрхэн хамгаалах бэ?
- Вэбд нэвтрэх үеийн халдлага /SQL injection халдлага/
Энэ халдлага нь хэрэглэгчийг нэвтрэх нэр нууц үгээ оруулах, холбоос ашиглан нэвтрэх ородлого хийх үед мэдээллийн сангийн давхаргад үүсдэг хамгаалалтын алдаа юм. Нэг үгээр хэлэхэд хэрэглэгчийг Login хийх явцад хийдэг халдлага гэж ойлгож болно. Та ийм халдлагаас параметрчилсэн query ашиглан хамгаалж болно. Ихэнх вэб хэлнүүд /web language/ ийм өгөгдөлтэй байдаг ба суулгахад хялбар. Дараах өгөгдлийг харцгаая: “SELECT * FROM table WHERE column = ‘” + parameter + “‘;” Халдагч URL параметрыг ‘ or ‘1’=’1 гэж өөрчилвөл: “SELECT * FROM table WHERE column = ” OR ‘1’=’1′;” гэж харагдана. ‘1’ нь ‘1’ тэй тэнцүү тул халдагчид нэмэлт өгөгдөл оруулах боломжийг нээж өгч байна. Гэсэн хэдий ч төгсгөл нь ижил тул өөр тийш хандах боломжгүй болж байна.
- Вэбийн кодоор дамжих халдлага /XSS буюу Cross site scripting халдлага/
XSS халдлага нь injection буюу кодон дунд код хавсаргах нэг төрөл бөгөөд хортой кодыг халдвар авч буй вэб сайт руу хавсарган илгээдэг халдлага юм. XSS халдлага нь гол төлөв вэб сайтын форм хэсгүүдэд байршдаг. Үүнээс хамгаалахын тулд оролт дотор <script> -гэсэн зүйл байгаа эсэхийг шалгаж байгаарай.
3. Алдааны мэдээлэл
Хакеруудын мэдээлэл хулгайлдаг бас нэг арга нь алдааны мэдээлэл өгөх. Ямар нэгэн бүртгэл үүсгэж байхдаа мөн нэвтрэх нэр нууц үгээ оруулж байхдаа анхааралтай байгаарай. Та нэвтрэх үед нууц үг буруу байна дахин оруулна уу гэсэн алдаа гарах нь түгээмэл байдаг. Хэрэв та нууц үг, нэвтрэх нэрээ зөв оруулсан бол ийм алдаа мэдээж гарах ёсгүй. Гишүүнчлэлтэй дурын нэг вэб сайтад мэдээлэл хулгайлах зорилготой хортой программ байх магадлалтай гэдгийг анхаараарай. Таны дахин дахин хийж байгаа оролдлогуудын аль нэг нь мэдээлэл хулгайлах программд хадгалагдаж мэднэ. Иймээс бүртгэлтэй вэб сайтуудад бүртгүүлэхдээ тухайн сайт өөрөө хамгаалалттай эсэхийг шалгаж байгаарай. Гол төлөв хамгаалалттай вэб сайтууд SSL сертификаттай байдаг.
- Нууц үг
Нууц үгийн тухай хүн бүр мэддэг ч ямар тохиолдолд таны мэдээллийг бүрэн хамгаалж чадахыг тэр бүр мэддэггүй. Нууц үгэнд төрсөн он сар өдөр, машины дугаар, хайртай хүнийхээ нэр гэх зэрэг хувийн мэдээллээ оруулж болохгүй нь мэдээж. Тэгвэл хамгийн багадаа 12 тэмдэгт бүхий нууц үг ашиглаж байж та мэдээллээ хамгаалж чадна. Тэмдэгт гэдэг нь том жижиг үсэг, тоо болон бусад тэмдэгтүүд орно. Хакерууд нууц үг тайлахын тулд автоматаар тасралтгүй ажиллах чадвар бүхий арилжааны зориулалттай код тайлах программууд болон супер компьютерүүдийг ашигладаг. Эдгээр нь 8 тэмдэгт бүхий нууц үгийг 1 минутад тайлдаг байна. Таны компьютерт нэвтэрсэн хортой программ тодорхой давтамжтайгаар нууц үг тайлах оролдлогууд хийдэг. Өөрөөр хэлбэл таны овог нэр, утасны дугаар, сошиал хаяг, машины дугаар, марк зэрэг хувийн мэдээллүүдэд анализ хийж, үүндээ тулгуурлан төрөл бүрийн хувилбаруудыг байнга оруулж, оролдож байна гэсэн үг.
- Вэб хамгаалалтын сертификат ашигла /SSL сертификат/
SSL Сертификат нь вэб сервер болон хэрэглэгчийн хооронд дамжиж буй мэдээллийг тусгай кодчилолоор нууцлан баталгаажуулалт хийх үйлчилгээ юм. Таны вэб сайтын хэрэглэгчийн чухал тоо баримт, мэдээллийг нууцлах зориулалттай. SSL сертификат нь хэрэглэгчээс сервер рүү илгээж байгаа мэдээллийг шифрлэж илгээдэг бөгөөд серверээс хэрэглэгчид ирж байгаа мэдээллийг ямар нэг өөрчлөлтгүй, бүрэн бүтэн байдлыг хангах хүлээж авах механизмыг агуулж байдаг. Тодруулбал таны оруулсан мэдээллийг серверээс өөр хэн ч уншиж чадахгүй гэсэн үг юм. Иймээс SSL Сертификат ашиглах нь таныг болоод харилцагчдыг тань олон төрлийн эрсдлээс давхар хамгаална.